Хорт хавдар туссан ч эрүүл саруул болж чадсан 92 настай эмгэн марафоны замыг амжилттай дуусган барианд орж чадсан дэлхийн хамгийн хөгшин эмэгтэй боллоо. Америкийн иргэн Харриетт Томпсон Сан-Диего хотод болсон “Rock ”n” Roll” марафонд гүйжээ. Тэрбээр долоон цаг, 24 минут, 36 секунд гүйн барианд орсон байна. Томпсон 56 настай хүү Бреннигийн хамт барианд орсон аж.