Монголын үндэсний музейн хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 16 хүртлэх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг уламжлалтай. Энэ жил тэд “XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон”, “Социализмын үеийн Монгол Улс”, “Монгол нутаг дахь эртний улсууд: Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхим”-аа шинэчлэн зассан бөгөөд өнгөрсөн лхагва гаригт нээлтийг нь хийгээд байгаа юм. Түүнчлэн тавдугаар сарын 15-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжижи есдүгээр сарын 15 хүртэл өглөө 08.00 цагт үүдээ нээж, үдэш 22.00 цаг хүртэл ажиллаж буй аж.
Мөн гэр бүлээрээ музей үзвэл 6000 төгрөгийн үнэтэй тусгай тасалбар авч болох бөгөөд нэг хүн 8000 төгрөгөөр үйлчлүүлдэг музейд ээж, аав, хоёр хүүхдийн хамт гэр бүлийн тасалбар авч, хямд үнээр үйлчлүүлэх боломж нээгээд буй.
Эртний түүх, энэ цагийн монголчуудад ирсэн өв соёлын дээжээ мэлмийдэж, хүүхдүүддээ оюуны бэлэг барихыг хүсвэл зургадугаар сарын 1-нд Монголын үндэсний музейд зочлоорой.