Монгол улсад хамгийн анх өдгөөгөөс долоон жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2008 онд Тайланд улсын Даммакаяа хийдийн хамба лам болоод “Даммакаяа” сангийн тэргүүн Луан Пу Даммачаёо уг ёслолыг зохион байгуулж байсан билээ. Энэхүү ёслолыг "Сэтгэлийн Амирлан" сантай хамтран найм дахь жилдээ болох гэж байна.
Улс орон бүр өөрийн цаг тооллын бичгээс хамаарч өөр өөр өдөр ёслолын үйл ажиллагааг зохиох нь элбэг. Энэ жилийн хувьд манай улсад ирэх зургадугаар сарын 6-ны өдөр болно. "Гэрэлт зул" өргөх ёслол нь олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улс энэ тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг.
Гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагааны сонирхолтой баримтууд
- Даммакаяа бясалгал хийнэ
- 4000 зул өргөж Бурхан Буддад хүндэтгэл үзүүлнэ
- Бурхан Буддад хөөрдөг гэрэлт зул өргөж хүндэтгэл үзүүлнэ
- 40 гаруй лам оролцож бурхны ном айлдан ерөөл тавина
- Аз жаргал, амжилт бүтээл гээд хүссэн бүхнээ шивнэнэ
- 7000 гаруй хүмүүстэй хамт гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцоно