АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад нэгэн итгэхийн аргагүй санал тавьсан захидал иржээ. Кенийн өмгөөлөгч Феликс Кепроно гэгч Обамагийн том охин болох 16 настай Малиатай гэрлэх хүсэлтэй байгаагаа захиандаа дурьдсан байна. Хэрвээ түүний энэхүү саналыг Обама хүлээн авах юм бол инж болгож 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кени улсын нийслэлд тансаг харшид Малиаг амьдруулах болно гэсэн байна. Феликс “The Nairobian” сонинд өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд “Вашингтон дахь цагаан ордны эзэн Обамад” гэсэн хаягтай захиаг цагаан ордон руу илгээсэн байна. Тэрээр өөрийн хэлсэн бүхнээ баталгаажуулж хөрөнгийн баталгаа, гэр, ажлынхаа дотоод зургийг авч хавсаргажээ.