Аяныг Монголын залуучуудын холбооноос 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “Спирт үү, спорт уу” аяны энэ оны нээлт зургаадугаар сарын 6-ны өдөр болох гэж байна. Энэ хүрээнд “Залуу дугуйчин”, "Nice bike клуб", “Залуучуудын аялал жуулчлалын төв” зэргийг байгуулсан байна.
Мөн нийслэлийн “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган болон дугуйтай аяллыг зохион байгуулж, залуусыг спортлог аянд нэгтгэж буй юм. Ирэх сарын 6-ны өдрийг нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэнэ. Тиймээс МЗХ “Спирт үү, спорт уу” аянаа нээхээр болжээ. Аяны эхний өдөр “Улаанбаатар марафон” унадаг дугуйн парад болох аж.