Ариунаа Сүри Австрийн загварын наадамд оролцоно
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри маргаашаас 31 хүртэл Австрийн Грац хотноо зохион байгуулах “Чуулган-2015” загварын наадамд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тус наадамд Монгол, Нидерланд, Итали, Болгар, Унгар, Герман тэргүүтэй 14 оны 60 гаруй загвар зохион бүтээгч оролцож 2016 оны шинэ загвараа танилцуулах аж. Наадмын хүрээнд “Kastner and Oehler” хэмээх шагнал гардуулах ёслол зохион байгуулах бөгөөд есөн загвар зохион бүтээгч шилдэгт өрсөлдөх аж. Наадмын зохион байгуулагчид Ариунаа Сүригийн загваруудыг “Өрнө, Дорнын соёл, амьдралын хэв маяг, түүх, ер бусын оршихуй нь ялгаатай. Үндэстэн хоорондын ууссан онцлог түүний бүтээлээс харагддаг.Тэрбээр хатгамал, Монгол хувцасны уламжлалт хээ угалз хослуулан, элементийнхээ ширхэг бүрийг тансаг урладаг нь илүү үнэ цэнэтэй, сонгодог харагдуулдаг” хэмээн тодорхойлжээ.