Өнгө алагласан өвөрмөц содон шинэ зүйлийн хавчийг амьтан судлаачид нээжээ. Яг л Их Британийн далбаа шиг цэнхэр, улаан, цагаан өнгө алагласан эл хавч Австрали, Уэст Папуад нутагладаг. Германы амьтан судлаач Кристиан Люхауп анх хавчийг нээсэн бөгөөд энэ тухайгаа “Zookeys” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ “Өнгөт хавчтай би анх 10 жилийн өмнө танилцсан. 2003 онд найзууд минь надад зургийг нь илгээснээр би ийм зүйлийн хавч байдаг талаар мэдээлэлтэй болж байсан юм. Уг мэдээллийн дагуу Папуа Шинэ Гвиней рүү өөрөө явж судалгаа хийснээр байгалийн эл гайхалтай бүтээлийг анх нээсэн” гэжээ.
Одоогоор шинэ зүйлийн хавчинд нэр оноогоогүй байгаа бөгөөд эрдэмтэд “британи хавч” хэмэнэ хочилж буй. Эр нь илүү хурц тод өнгөтэй бөгөөд нас гүйцсэн “британи хавч”-ны урт нь 7-10 см байдаг аж.