Техник технологи хөгжиж дэлхийн хаанаас ч хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтуудын шууд үзэх боломжтой зуунд амьдарч байгаа хэрнээ тоглолтын торгон агшны талаар үзсэн хүмүүсээр яриулдаг үнэнч фанат байдаг гэнэ. Хавтгай зурагт хэрэглээнд нэвтрэхээс ч өмнө зурагтнаас залхаж орхисон энэ гайхалтай хөгжөөн дэмжигч бол Ромын пап. Поп Францис 1990 онд сахил хүртэхдээ “Зурагт үзэх нь миний хийх зүйл биш байна” хэмээснээс хойш огт зурагт үзээгүй аж.
“Ла Воз дел Пюбло” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Бид 1990 оноос хойш зурагт огт үзээгүй. Энэ бол миний Ариун Марид өгсөн амлалт юм” гэжээ. Аргентинын хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч тэрбээр туслахууддаа долоо хоног бүр тоглолтын талаар мэдээлэл хүргэж байхыг даалгасан гэнэ.