2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д хэвлэл мэдээллийнхэнд тайлагналаа. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУЯ, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Олон улсын м узейн зөвлөлийн Монголын үндэсний холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн гол зорилго нь манай улс дахь музейн үйлчилгээг хөгжингүй орнуудын түвшинд хүргэх гэнэ. Энэ ч үүднээс музейн боловсон хүчнийг мэргэшүүлэх ажил өрнүүлж, музейн менежмент, маркетинг, аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах арга техник сэдэвтэй олон улсын мэргэжилтнээр удирдуулсан сургалт зохиож 18 үндэсний сургагч мэргэжилтэн бэлдсэн байна. Энэ талаар Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Манай МУИС, СУИС-д музейн мэргэжилтнээр суралцаж төгссөн боловсон хүчин хангалттай мэдлэгтэй байдаг ч дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд мэргэшүүлэх шаардлагатай. Тиймээс төслийн ихэнх үйл ажиллагаа боловсон хүчнийг мэргэшүүлэхэд чиглэсэн. Ирэх жилээс сургалтын үр дүн гарч музейн менежмент шинэчлэгдэж, үйлчилгээнд өөрчлөлт гарах болно” гэв.