Хайртай хүнээсээ салах юмуу эсвэл эхнэр, нөхөр тань танийг орхин явахад гологдож хаягдсан мэт санагдаж, сэтгэлээр унаж гутран, зүрх тань шимширдэг. Бусдад хаягдсанаас болж төрдөг гуниг харуусал яг биеийн өвчин зовиур шиг шаналгаатай байдаг гэдгийг нэгэн судалгаанд өгүүлсэн байна.
Уг судалгааны багийн ахлагч Этан Кросс “Үүний гол шалтгаан нь бие өвдөж зовиурлахад идэвхждэг тархины мэдрэлийн эсүүд нь хэн нэгэнд хаягдсанаас үүсэх сэтгэлийн гутралын үед идэвхждэгээс болдог” гэжээ.
Хэн нэгнийг алдах, хэн нэгнээс хагацах нь янз бүрийн өвчний шинж тэмдэг, эмгэг өөрчлөлтөд хүргэж болдог тухай тайлбарыг судалгааны үр дүн батална гэдэгт судлаачид итгэж байна.
Түүнчлэн дэлхийн өөр өөр соёлтой хүмүүс ч бие болоод сэтгэлийн зовиурын аль альныг нь “өвдөх”, “өвчин” гэх мэт ижил үгээр илэрхийлдэг болохыг судлаачид мөн нотолсон байна.
М.Болор