68 дахь удаагаа болсон Каннын наадмыг тойрсон хэл ам өнөө хэр тасраагүй л байна. Улаан хивсний ёслолдоо дресс код буюу оролцогчдын өмсөх хувцсанд шалгуур тавьдаг уламжлал шүүмжлэгчдийн анхаарлыг хамгийн их татсан. Өчигдөр болсон наадамд оролцогчид өндөр өсгийт өмсөөгүй л бол гэртээ харихаас өөр аргагүй болсон нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг ихээр бухимдуулсан байна.
Энэ талаар “Daily Mail” сонины сэтгүүлч Жанет Стрит Портер “Өндөр өсгийт бол бүсгүйчүүдийг тодорхойлдог хүчин зүйл биш. Шоубизнесийн ертөнцөд хүүхнүүдийг гоёл чимэглэл мэтээр төсөөлдөг хандлага байсаар байна. Энэ асуудлыг эмэгтэйчүүд ажил хэрэгчээр авч үзэж, тууштай тэмцэх хэрэгтэй” хэмээжээ.
Энэ удаагийн наадмын “Алтан далдуу мод”-ны эзнээр франц найруулагч Дипан Жакүйз Аудиард, гран при шагналыг “Son of Saul” кино, шилдэг эрэгтэй жүжигчнээр Винсент Линдон, шилдэг эмэгтэй жүжигчнээр Руни Мара нар тодорлоо.
У.ЧИНГҮҮН