Английн Лондон, Бирмингем, Манчестер гэсэн гурван хотын авто зам, гол, мөрөн, суваг шуудууны хажуугаар нугас явах зориулалтын зам гарган, шугам татжээ.
Нийтийн эзэмшлийн талбайг хүртээмжтэй, үр дүнтэй ашиглах зорилгооор “Гол, сувгийн итгэлцэл” сан хэмээх байгууллагын санаачилсан уг ажил хүмүүсийн талархлыг хүлээгээд буй гэнэ. Уг нь ийм арга хэмжээг хэдэн жилийн өмнөөс багахан хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө ийнхүү том хотуудыг хамрах болжээ. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил Хятадын Чунцин хотын авто зам болон явган хүний замын хажуугаар гар утастай хүмүүст зориулсан шугам татаж туршсан нь зам, гудамжны ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан гэсэн судалгаа байна.