Канад, Оросын эрдэмтдийн мэдээлснээр арслан зааны мөхөлд вирус буруутай гэнэ. Сибирээс олдсон эртний зааны олдворуудыг шинэ технологийн техникээр дурандаж, судалсны дүнд бүгдээс нь нэгэн төрлийн үл мэдэгдэх вирус илрүүлжээ. Тэрхүү вирус арслан заануудад халдвар тараасны улмаас үлэмж биет амьтад богино хугацаанд эрдэс бодисын дутагдал орж мөхсөн хэмээжээ.