Зуны налгар өдрүүдэд рок хөгжмийн наадмууд шил дараалан болдог бол энэ удаа транс электроник хөгжмийн фестиваль зохиогдох гэж байна. Ирэх сарын 12-нд болох “Монголын транс хөгжмийн фестиваль”-д уг хөгжмийн урсгалыг Монголд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчид болох дижей Батаа, Чинбаа, Буд, БТБ, Грүби, Баатар, Бонзе нар оролцох аж.
“Монголиан бит энтертайнмент”-ийнхан зохион байгуулж буй фестиваль тайз засал, гэрэтүүлэг болон хөгжмийн дугаралт нь дэлхийн жишигт нийцсэн “Крокус эвент холл”-д болно.