45 хүний бүрэлдэхүүнтэй найралд зориулсан симфонийг гурван долоо хоногийн дотор бичсэн жаалхүүг “Бяцхан Моцарт” хэмээн нэрийджээ. Өдгөө 15 настай Шэйн Томасын бичсэн симфонийг ВВС-гийн хөгжмийн өдөрт зориулсан тоглолтын үеэр эгшиглүүлэх юм.
Бүр жаахан байхдаа л төгөлдөр хуур хөгжмөөр тоглосон сонгодог бүтээлүүдийг ганцхан удаа сонсоод л сурчихдаг байсан бөгөөд анхны хөгжмийн бүтээлээ найман настай байхдаа бичсэн байна.
Өдгөө Гэгээн Жоржийн Коллежид суралцаж буй авьяаслаг хүү “Миррор” сонинд өгсөн ярилцлагадаа “Симфони бичсэн маань миний хийж байсан хамгийн хэцүү зүйл байлаа. Би эхлээд бүгдийг нь толгойдоо биччихээд дараа нь цаасан дээр буулгадаг. Тоглолттой зэрэгцэн миний цомог худалдаанд гарах юм. Тэгэхээр мөрөөдөл минь биелчихлээ гэсэн үг” гэжээ.