Хөөрхөний талаарх ойлголт, хэмжүүр хүн бүрт харилцан адилгүй. Бусдад үзэшгүй муухай санагдсан зүйл өөр нэгэнд өхөөрдөм хөөрхөн харагдах нь бий. Энэ л харьцангуй хэмжүүрээр дамжуулан хүүхэд багачуудад өөрийгөө хайрлаж, үнэ цэнээ мэдрэх үзлийг урлагаар дамжуулан ойлгуулдаг “Нугасны муухай дэгдээхэй” таягт жүжгийг Хүүхэлдэйн театрт энэ сарын 27-30-нд 14 цагт, зургадугаар сарын 1-нд 12, 14 цагт тоглох гэж байна. 2009 онд анх тус театрын тайзнаа тавьсан жүжгийг Б.Сүхээ найруулж, хөгжмийн зохиолыг төрийн соёрхолт Б.Мөнхболд бичиж, хөгжмийн найруулгыг Д.Байдраг хийжээ.