Уулын Алтайн Денисовын агуйд 2009 онд малтлага хийсэн судлаачид нэгэн бугуйвч олсон юм байна. Түүнийг Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран судалсны эцэст 40.000 жилийн тэртээх эд болохыг баталсан талаараа өнгөрсөн даваа гаригт мэдээлжээ.
Урьдчилсан таамгаар 12.000 жилийн настай гэж байсан ч ийнхүү цаг хугацааны хувьд “үсэрсэн” байна. Ингэснээр 2.7 см өргөнтэй эл бугуйвч дэлхийн хэмжээнд олдсон хамгийн эртний гоёлын эдлэл болж таарлаа.