Өрөндөө баригдаж, өтөндөө идэгдэх дөхсөн эзнээс нь болж муурыг нь баривчлахаас өөр арга байгаагүй гэж Ставрополийн хүчний байгууллагынхан мэдээлжээ. Донын сфинкс үүлдрийн муурыг банкны 200.000 буюу барагцаалбал 7.9 сая төгрөгийн өрнийх нь оронд “барьцаалан” баривчилсан гэнэ. Хэрэв 10 хоногийн дотор эл өрийг барагдуулахгүй бол хайртай, бас үнэтэй муурыг нь албадан саатуулна гэдгээ хэнэггүй нөхөрт удаа дараа мэдэгдэж байсан гэх. Уг нь өнгөрсөн өвөл ОХУ-ын Төрийн дум гэрийн тэжээвэр амьтдыг өрийн барьцаа болгохыг хориглосон хуулийн төслийг хэлэлцсэн юм байна. Ийм явдал газар авч байгаа учраас хуулиар зохицуулах ёстой гэж хууль санаачлагчид нь үзжээ.