Сэтгэл тавгүйрхсэн, айж эмээсэн, сандарч тэвдсэн үед хэн нэгэн чин сэтгэлээсээ тэвэрхэд сэтгэл тайвширч, яагаад ч юм бэ хамгаалалтад орчихсон мэт сэтгэгдэл төрдөг дөө. Тийм л учраас хүмүүс зовж зүдэрсэн үедээ нэгнийгээ тэвэрч, мөрийг нь илж тайвшруулдаг байх.
Энэ нь үнэхээр үр дүнтэй байдгийг Европын хэд хэдэн орны эрдэмтэн, сэтгэл судлаачид баталжээ. Тэдний мэдээлснээр халуун дулаан тэврэлт зөвхөн тайвшруулаад зогсохгүй элдэв өвчин илааршихад ч нөлөөлдөг гэнэ.
Тэврэлт хүнд сэтгэлийн том цайз болж чаддаг нь олон жилийн судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр сэтгэлдээ бат хамгаалалтын цаазтай байхаар хүн өвнийг ялан дийлнэ гэсэн итгэлийг олж авдаг гэж эрдэмтэд тайлбарласан байна.