Калифорнийн Хөгжмийн дээд сургуулийн профессор, жааз дуучин Наталие Жонн Гёте институтын урилгаар манай улсад зочилж GMUB төслийн жааз дуучидтай хамтран ажиллаа. Тэрбээр энэ сарын 18-наас манай улсад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 18.00 цагт Хөгжим бүжгийн коллежид тоглолт хийх юм.
GMUB нь Монголын жааз, поп, рок хөгжмийн хамтлагууд, гоцлол хөгжимчин, дуучдад дэлхийн жааз хөгжмийн онол, дуурьсахуйн ухаан, чөлөөт сэтгэлгээний мэдлэгийг олгох зорилготой төсөл юм. Төслийг Гёте институтын Монгол дахь суурин төлөөгчийн газраас санаачилж өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс ХБК-д хэрэгжүүлж байгаа юм.