БСШУ-ын сайд Л.Гантөмөр өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз болон Туркийн Олон улсын хамтын ажиллагааны (ТИКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Экрэм Калан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БСШУ-ын сайд Л.Гантөмөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант булш “Шороон бумбагар”-ыг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналыг Туркийн талд тавив. Туркийн талаас энэ хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөөр боллоо. Мөн үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хоёр улс хоорондын боловсрол, соёлын салбар дахь харилцаа хөгжиж, жил бүр олон залуусыг Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн түүх, соёлын судалгаанд чиглэсэн хамтарсан археологийн багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ТИКА болон бусад Туркийн байгууллагуудын оролцоотойгоор түүхийн үнэт олдворуудыг хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Дашрамд дуулгахад, ирэх сард Улаанбаатар хотноо Туркийн соёлын сар үйл ажиллагаа зохион байгуулах аж