ОХУ-ын урлаг соёлын нэртэй зүтгэлтнүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт тулгуурлан, тэдний халаасыг “нэгжсэн” судалгаагаар Санкт-Петербургийн “Мариинский” театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Валерий Гергиев 2014 оны орлогоороо тэргүүлсэн байна. Тэрбээр 339.7 сая рубль буюу 13.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. “Российская газета”-д мэдээлснээр Оросын орчин үеийн урлагийн төвийн захирал Михаил Миндлинөнгөрсөн жил 58 сая рублийн орлоготой ажиллаж жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. ОХУ-ын Үндэсний филармонийн тэргүүн, Москвагийн Олон улсын хөгжмийн төвийн захирал Владимир Спиваков 57 сая рублийн орлогоороо гурав орсон байна.