Британийн түүхч М.Гриффитс XVI зууны сүүлч үед хэвлэгдсэн ургамал судлалын нэгэн номноос У.Шекспирийн хөргийг олсон талаараа мэдээлжээ. Түүний үзэж буйгаар уг хөргийг жүжгийн агуу зохиолчийг амьд сэрүүн үед зурсан байх магадлалтай гэнэ. Судлаач М.Хежес “Энэ зургийг илрүүлсэн нь том нээлт гэж үзэж байна. Учир нь У.Шекспирийн бодит хөргийг бид олж авлаа шүү дээ” хэмээжээ. Мөн намтар, урлаг судлаач зэрэг мэргэжилтнүүд ч энэ хөрөгт өндөр ач холбогдол өгч “Агуу зохиолчийг амьд байхад дүр төрхийг нь буулгасан цорын ганц баримт” гэж дүгнэсэн байна. Түүхч М.Гриффитс Английн ургамал судлаач Жон Жеральдын 1597 онд хэвлүүлсэн “The herball or generall historie of plantes” бүтээлийг нь судалж байгаад ийнхүү “хоёр туулай буудсан” аж.