Сод ухаантан болоход байгалийн өгөгдлөөс гадна өөрийн хичээл зүтгэл, бас хоол хүнс багагүй нөлөөлдөг гэнэ. Олон улсын хүнс судлаачдын мэдээлснээр загас, сүү, шош, улаан лооль гэсэн дөрвөн бүтээгдэхүүн тархины үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөлж, “гавал” болгодог гэнэ.
Хамгийн чухал нь эдгээрийг өдөр бүр өргөн хэрэглэх учиртай аж. Жирэмсэн эх өдөр бүр загасны мах хэрэглэвэл ургийн тархины бүтцэд онцгой сайн үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн есөн сартайгаас нь хүүхдэд тогтмол загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглүүлснээр тархины үйл ажиллагааг нь дэмжиж буй хэрэг. Сүү, тараг, аарц, бяслаг зэрэг бүтээгдэхүүн ой ухаанд сайн, тархины санах “чип”-ийг үргэлж өнгөтэй байлгана.
Мөн логик сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай. Шошийн төрлийн бүтээгдэхүүнүүд тархины эд, эсүүдийн гол “түүхий эд” гэнэ. Улаан лоолинд агуулагдах бодисууд ухаан сэргээх чадвартайн дээр тархийг тамир тэнхээтэй байлгадаг гэнэ.
Э.ХАНА