“Загвар гэдэг зөвхөн гоё даашинз биш. Загварын ертөнцийнхөн цаг үеийнхээ үзэл бодол, өдөр тутмын үйл явдал, өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэх ёстой, олон нийтийн тусын тулд үйлчлэх хэрэгтэй” гэж Коко Шанель хэлсэн байдаг. Харин орчин цагийн хувцас үйлдвэрлэгчид нийтэд үйлчлэх нь бүү хэл нийгэм, байгаль орчинд ихээхэн халгаатай болжээ. 2000-аад оны эхэн үеэс эрчээ авсан “түргэн” хувцас үйлдвэрлэгчид хэн хүссэн нь худалдан авч болох боломжийн загвартай, хямд хувцсыг хурдан түргэн түгээдэг ч их хэмжээний хог хаягдал үүсгэж, байгаль экологийг хамгийн ихээр сүйтгэгчдийн тоонд ороод байна.
ХЯМДХАН, ЭЛБЭГ, ЧАНАРГҮЙ
Яг л түргэн хоол шиг хямдхан, хүртээмжтэй, өмнөх загварынхаа ганц “орц найрлага”- ыг өөрчлөөд л шинэ стиль хэмээн худалдаанд гаргадаг, хэн бүхэнд зохимжтой байх, өдөр тутмын энгийн өмсгөлийг “түргэн” хувцас гэнэ. Ийм хувцас нь загварын шоуны тайзнаас хэдхэн сарын дотор дэлгүүрийн лангуу руу шилжих бөгөөд шинэлэг загварт хошуурсан олныг ид анхаарал хандуулж байх зуур их хэмжээний ашиг хурдхан олох гэсэн брэндүүдийн бүтээгдэхүүн юм. “Түргэн” хувцас харахад үзэмжтэй, биед эвтэйхэн ч хямдхан, муу материалаар хийдэг тул эдэлгээгүй, дахин ашиглах боломжгүй байдаг. Харин арай чанартай хэсэг нь эдэлгээг нь уртасгах гэсэн олон төрлийн химийн бодис агуулдаг байна. Тийм бодисууд байгальд хортойн дээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Индүүдэх шаардлагагүй, үрчийхгүй, тоос татахгүй, өнгө алдахгүй, толбо тогтохгүй хэмээн сурталчилдаг зарим хувцас нь хорт хавдар хүртэл үүсгэж мэдэх хортой бодис агуулдаг гэнэ.
“Түргэн” хувцасны ердөө 16 хувийг дахин ашигладаг. Бусад нь хог болж, байгаль орчин сүйтгэдэг бөгөөд Хятадад 28, АНУ-д 41, Европын холбооны орнуудад 35 сая тонн хувцас, бөс даавуун эдлэл жил бүр дахин ашиглагдахаарг үй хаягддагийн нэлээд хувь нь, зарим тохиолдолд 70-аад хувь нь “түргэн” хувцас байдаг аж. Зах зээлийн дундаж үнээс хямд зарагддаг тул “түргэн” хувцсыг голдуу хөгжил буурай орнуудад, өндөр цалин хөлс шаарддаггүй хямд ажиллах хүч буюу, гол төлөв хүүхэд, эмэгтэйч үүдээр хийлгэдэг. Энэ нь саяхныг хүртэл олон нийт мэддэг ч тэр бүр яриад байдаггүй “нууц” байв. Харин 2013 оны дөрөвдүгээр сард Бангладешийн Дака хотод “Саваар” хэмээх найман давхар үйлдвэрийн барилга нурж, 1100 гаруй хүн нас барсан нь “түргэн” хув цас үйлдвэрлэлийн сөрөг талыг олон улсад таниулсан, ихээхэн дуулиантай явдал болжээ.
Нурсан барилгаас “United Colors of Bene t t on”,“Mango” , “Primark”, “The Children’s Place” зэрэг нийт 28 брэндийн хувцас олдсон байна. Амиа алдсан ажилчид эдгээр компанийн яаралтай захиалгыг гүйцэтгэж байж. Үйлдвэрийн эзэд барилгад цууралт үүссэнийг мэдэж байсан ч тэднийг ажиллахг үй бол цалинг нь олгохгүй гэж сүрдүүлсэн байдаг. Дээрх компаниудаас гадна “Zara”, H&M, “Bershka”, C&A, “Dots”, “Forever 21”, GAP, “Mixxo”, “Next”, “Peacocks”, “Topshop”, “Uniqlo” зэрэг брэнд “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Эдгээр компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн, үйлдвэрлэлийн явцдаа ажилчдын эрх ашгийг зөрчихгүй байхыг хичээж, байгальд ээлтэй байхыг эрхэмлэдэг, улирал тутамд бус 1-2 жилд нэг удаа эдэлгээтэй, сайн чанарын, дахин ашиглагдахуйц хувцас үйлдвэрлэдэг компаниудыг эко буюу “удаан” загварынхан гэнэ.
НЭГ ЦАМЦ ҮЙЛДВЭРЛЭХЭД 2700 ЛИТР УС ЗАРЦУУЛДАГ
1980-аад онтой харьцуулахад дэлхий нийт өдгөө хувцасны шүүгээндээ дөрөв дахин их хувцас хадгалдаг болжээ. Энэхүү хэрэгцээ шаардлага, хүсэл шуналыг (нэг талаар өөрсдийнх өө үүсгэсэн зах зээлийн орон зайг) хангахын тулд хувцас загварынхан бие биеэсээ өрсөн байж шинэ коллекцоо худалдаанд гаргадаг. Харин хурдтай байхын тулд бүтээгдэх үүнээ нэг дор хэдэн саяар нь үйлдвэрлэж, тэгэхдээ ажилчдыг бараг боолчлохоос гадна байгалийн нөөц, хүрээлэн буй орчинд түрэмгийлдэг нь “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн хамгийн том гэмт хэрэг юм. Төв Азийн Арал тэнгис гэхэд л хувцас загварынхны эл зогсолтгүй үйлдвэрлэлээс болж ширгэсэн гэж судлаачид үздэг. Нэгэн цагт дэлхийн хамгийн том дөрвөн нуурын нэг байсан, нутгийнхны тэнгис далай хэмээн дээдэлдэг уг нуурын дөрөвний гурван хувь нь 1960-аад оноос хойших 30 гаруйхан жилд ширгэж хатжээ. Үүнд дэлхийд дээгүүрт орох Узбекистаны хөвөн даавууны үйлдвэрлэл хамгийн их нөлөөлс өн байна.
Нэг кг хөв өн даавуу гаргаж авахад дунджаар 6000 литр ус зарцуулдаг бөгөөд нэг цамц хийх даавууг 2700 литр ус зарцуулж байж үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Дэлхийн хэмжээнд хувцас үйлдвэрлэгчид жилд дунджаар 378 тэрбум литр усаар туйлдаг байна. Дэлхийн банкны судалгаагаар үйлдвэрлэлийн бохир усны 17-20 хувийг хувцас үйлдвэрлэгчид ялгаруулдаг бол тэд нэг кг бөс барааг будганд оруулахдаа 70-100 литр ус хэрэглэдэг аж. Харин “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн хувьд энэ тоо 150-170 литр байна. Хувцас загварынхан уснаас гадна эрчим хүчний “мангасууд”. Эрчим хүчний хамгийн өндөр хэрэглээтэй 10 салбарын нэгд загварынхан багтах болоод 12 жил өнгөрчээ. Хувцас, бөс бараа үйлдвэрлэгчид өдгөө жилд дунджаар нэг их наяд кВт/цаг эрчим хүч хэрэглэж байна.
ТОО БИШ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭ
“Түргэн” хувцасны түрэмгийлэлд яаж өрт өхгүй байх вэ, хэсэг зуур өмсөөд л хогийн цэг дээр хаягдах чанаргүй хувцаснаас яаж татгалзах вэ гэж бодож байвал юуны өмн ө хэт нийтлэг болсон брэндүүдээс татгалзаж, олон янзын гэхээсээ чанартай, цөөх өн хувцастай байхыг мэргэжилтн үүд уриалж байна. Дахин боловсруулсан материал, байгаль экологид сөр өг нөл өөг үй будаг, бодис ашигладаг, насанд хүрээгүй хүүхдүүдээр хар ажлаа хийлгэдэггүй, эко хувцас үйлдвэрлэгчид санаснаас олон бий. Тухайлбал, үйлдвэрлэлийн явцдаа хүн, амьтны эрх зөрч өөг үй, амьтны гаралтай түүхий эд ашиглаагүй, дахин ашиглах боломжтой зэрэг тодотгол бүхий бүтээгдэх үүн үйлдвэрлэдэг АНУ-ын “Alabama Chanin”, Ганын “Della”, Английн “Carrie Parry”, Канадын “Elroy”, Нидерландын “Kuyichi” зэрэг компанийг дурдаж болно.
Эх сурвалж: Thefashionglobe.com