Лас Вегас хотын Гранд Гарден Аренад уржигдар болсон Биллбордын шилдэг бүтээл шалгаруулах хөгжмийн наадам болсон нь дуучин Тэйлор Свифтийн хувьд түүхэн үдэш боллоо. Гарт Брүкс тус наадмаас 19 шагнал хүртэж дээд амжилт тогтоогоод байсан бол Тэйлор Свифт Биллбордын наадмын 20 дахь шагналаа хүртэж дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр уг наадамд 13 төрөлд нэр дэвшсэнээс Селена Гомезтой тулалддаг “Bad Blood” дууныхаа клип болон “1989” цомог нь оны шилдэг бүтээлээр тодорч, өөрөө шилдэг уран бүтээлч, шилдэг эмэгтэй дуучин зэрэг шагналыг хүртсэнээр тус наадмаас нийт найман цом авчээ.
Тэрбээр “The Associated Press” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Шүтэн бишрэгчид маань миний амжилтыг тодорхойлдог. Энэ удаагийн наадамд найман шагнал хүртсэн минь ч үүнтэй л холбоотой” хэмээв.