Азийн авьяастнуудыг тодруулдаг "Asia”s Got Talent" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, дэд байрт шалгарсан “Хөсөгтөн” хамтлагийнхныг БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Түүнчлэн хамтлагийн ахлагч морин хуурч М.Түмэнбаярт СТА цол тэмдгийг салбарын сайд гардуулсан юм. Сайд Л.Гантөмөр хамтлагийн залууст хандаж “Хөсөгтөн хамтлаг Монгол ардын язгуур урлагийг уламжилж ирсэн байдал, хөг аялгууг нь дэлхийн тайзнаас сонсоход бахархам сайхан байлаа. Та бүхэндээ Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, үзэгч түмэн та бүхний тоглолтыг төлбөр төлөн үздэг байгаасай гэж хүсч байна” гэж хэлсэн юм.