Найз гэдэг бидний сонгож авдаг гэр бүл юм. Сонирхолтой нь сармагчингуудад ч бас ийм гэр бүл байдаг гэнэ. Кэмбрижийн их сургууль болон Лондоны Амьтан судлалын хүрээлэнгийн эрдэмтэд чакма бабуины хоёр ч бүлгийн амьдралыг ажиглан судалжээ.
Тэдний мэдээлснээр дотно нөхөрлөдөг сармагчингууд арьсаа цэвэрлэх гэх мэтээр хамт өнгөрүүлэх боломжтой цаг хугацааг алддаггүй гэнэ. Түүгээр барахгүй бүлгийн дотор гарсан шинэ мэдээллийг бабиунууд дотно найздаа дуулган хов ярьдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
“Royal society open science” сэтгүүлд нийтэлсэн судалгааны бүтээлд өгүүлснээр сармагчингууд ихэвчлэн нас болон бүлэг дэх байр суурь, хувийн зан араншингийн онцлогоос хамааран дотносдог гэнэ.
Дашрамд сонирхуулахад, судалгааны салбартаа хамгийн урт хугацаанд хийсэн эрдэм шинжилгээний ажил болсон гэнэ.
У.ЧИНГҮҮН