Монголд хар тамхи байнга хэрэглэдэг хүмүүсийн судалгааг 1999 оноос авч эхэлсэн байдаг. Анх 45 хэрэглэгчтэй хэмээн бүртгэгдээд байсан бол 2000 онд 50, 2002 онд 170 хэрэглэгч уг мансууруулах бодисонд автаад байв. Хэрэглэгчдийн тоо жил өнгөрөх тусам өсөж, 2006 онд 410 хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэж бүртгэсэн.
Гэтэл өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн мансууруулах бодисын байнгын хэрэглэгч болсон нь харамсалтай. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог аж. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдардаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тэгвэл нэг сая гаруй хүн амтай нийслэлийн 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэж болох юм.
Тиймээс энэ удаа нийгэмд тулгамдаад буй эмзэг асуудлуудын нэгээр Хар тамхийг онцолж байна.
Хар тамхитай холбоотой элдэв хэрэг зөрчил жилээс жилд өсч, хэрэглэгчид улам залуужиж, уруу татагдах явдал газар аваад байгаа. Үүнийг дэлгэрүүлэхийн өмнө Хар тамхи чухам юу болох талаар өгүүлье.
Мансууруулах төрлийн бодис гэдэг нь байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг, мексикийн мөөг, кокийн бут зэргийг хамруулан ойгож болно. Эдгээр мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг химийн урвалд оруулах, нийлэгжүүлэх буюу синтетик хэлбэрт оруулснаар цэвэр кокайн, герион буюу дэлхий нийтээр хэлж хэвшсэн “Хар тамхи”-ыг гарган авдаг. Бусад хар тамхи, мансууруулах бодисын бүх төрлүүдийг дээрх кокайн, героиноос гарган авдаг аж.
Дээр үед Манж улс Монгол угсаатанг мөхөөж, өөрсдийн бүрэн эрхшээлд оруулах гэсэн төрийн хорт бодлого баримталж бидний газар нутаг дээр хар тамхи тариалдаг байсан хэмээн нэгэн эрдэмтэн судалгааны ажилдаа бичсэн байдаг. Түүнчлэн Оросын цэргүүд олноор орж ирж “Олс”-ны төрлийн ургамлыг хар тамхи болгон хэрэглэж байсан гэнэ. Үүнийг нь Монголчууд мансууруулах бодис гэдгийг мэдэлгүй 1960-аад онд Ховдод “Олс”-ны ургамал тарьж импортоор оруулж, “Олс”-ыг дотооддоо тарих болсноор манай улсын хар тамхины анхдагчид мэндэлжээ.
Яагаад хүмүүс хар тамхийг татдаг вэ?
Хар тамхи хэрэглэдэг хүмүүс төрөл бүрийн мансууруулах бодисыг сорох судсаараа тарих гэх мэт аргаар мансуурдаг байна. Хар тамхи татсанаар орчноосоо тасарч толгой эргэх хий юм харах сэтгэл санаа үймрэх биеэ барьж чадахгүй болох гэх мэт тоочоод барамгүй олон хор уршигтай учирдаг хэдий ч тэд улам шунасаар л байдаг. Хүмүүс хар тамхи татсанаар өвчин зовлонгоо мартаж сэтгэл санааны тайван байдлыг мэдэрнэ гэж ойлгодог боловч энэ нь зүгээр л өөрийгөө хуурах төдий зүйл юм.
Нэг удаа татахад ямар орчих биш гээд л татна. Гэтэл энэ нь хар тамхинд орох анхны алхмаа өөрөө хийж байна гэсэн үг юм. Хар тамхины худалдаачид татах сонирхолтой хүмүүсийг хэдийнэ андхаа больсон байдаг бөгөөд тэднийг ямар аргаар донтуулахаа ч сайн мэддэг.
Хар тамхи хэрэглэгч нэгэн залуу: Би гурван жилийн өмнө Бээжинд Бизнесийн чиглэлээр сурахаар явсан юм. Манай сургуульд гадаадын олон орны оюутнууд байдаг байлаа. Би ч эхний зургаан сар зөвхөн хичээлээ хийгээд явдаг даруухан оюутан байсан. Манай өрөөнд нэг англи оюутан байсан юм нэг өдөр тэр надад сонин юм үзүүлье гээд нэг боодолтой юм гаргаж ирсэн нь хар тамхи байсан юм билээ. Тэр намайг нэг сорчих нэг удаа татаад орчихгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд би хар тамхи гэж сонсоноос биш татаж байгаагүй учраас юу ч бодолгүй татчихсан. Эхлээд толгой эргээд дараа нь нэг нисэж байгаа ч юм шиг болоод тэгээд дараа нь юу болсоныг санаагүй. Маргааш нь татмаар санагдаад нэг удаа дараа нь нөгөөдөр нь гээд нэг л мэдэхэд би хар тамхинд орчихсон байсан. Хар тамхинд толгойгоо мэдүүлсэнээс хойш би хичээл номондоо муудаж өвчин тусамтгай болчихсон юм. Бүр сургуулиасаа хүртэл хөөгдсөн. Намайг хар тамхинд орсоныг гэрийнхэн маань сонсоод их цочирдсон. Тэгээд би хар тамхинд орсоноос болж эд хөрөнгөөр хохироод зогсохгүй эрүүл мэндээрээ ч бас маш их хохирсон. Би одоо дөнгөж 24 настай. Хар тамхи миний бүх амьдарлыг сүйрүүлсэн” хэмээн яриж байсан юм.
Хар тамхинд орсон бол чи хэн ч биш болно.
Мансуурлын эсрэг төвд ханддаг хүмүүсийн 80 орчим хувь нь охидууд байдаг гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа биз. Тиймээ, эмэгтэй хүн буруу зуршилыг хаяхдаа эрчүүдээс муу гэсэн яриа ортой. Тэднийг энэ төвд ихэнх тохиолдолд гэрийнхэн нь дагуулж ирдэг байна. Мөн хар тамхи татдаг хүмүүсийн зөвхөн 20 хувь нь л сайн дураараа хаяхыг хүсдэг байна. Гэхдээ тэд бүр мөсөн хаяж чаддаг гэвэл худлаа.
Хар тамхинд донтсон хүнийг эмчлэхэд маш их зардал гарах нь ойлгомжтой. Монголд л гэхэд хамгийн багадаа 10000 ам.доллараар эмчилдэг. Гадаадад бол бүр үнэтэй. Хар тамхинд орсоноор эд хөрөнгөөр хохироод зогсохгүй амь насаа алдаж ч болох юм.
Бас нэгэн жишээ: Алдарт дуучин эмэгтэй Whitney Houston гайхалтай хоолойтой сайхан эмэгтэй байсныг бид мэднэ. Гэтэл тэрээр хар тамхинд донтож бүр гарч чадахааргүй болсон байна. Хийж бүтээх оргил үедээ явж байхдаа тэр хар тамхинд донтож нэр хүндээ хүртэл алдсан. Тэр өөрийнхөө ээжээс ч хөгшин харагддаг болсон байлаа. Түүнийг хар тамхи наймаалсан хэргээр их хэмжээний мөнгөөр торгож, гэр бүлийнхэн нь хар тамхины эмчилгээнд явуулж байсан боловч олон жил хэрэглэсэн учираас нилээн хүндэрсэн байсан юм. Хар тамхи хамгийн муу муухай бүхнийг араасаа дагуулдаг бөгөөд хэрэглээд 2-12 жилийн дотор нас бардаг гэсэн судалгаа ч бий.
Харин Монгол Улсад одоогоор хар тамхинаас бүхэн гаргах эмчилгээ байдаггүй гэнэ. Өөрсдийн гэнэн, бодлогогүй зангаас болон бие мах бодио золиосонд гаргана гэдэг ямарч эрүүл хүний хийгээд суух хэрэг биш юм.
Хар тамхи архи тамхинаас 60 дахин илүү шарталт өгдөг хортой, сэтгэцэд нөлөөлдөг бодис аж. Нэгдүгээрт хүнийг сэргээж, тайвшруулан, солиоруулдаг. Дараа нь холимог болж эргээд гутранги үзэлтэй болгодог. Сэтгэл санаа нь тавгүйтээд эхэлхэд дахиад л хэрэглэнэ. Ингэж явсаар аймшигт зүйлд нэг мөсөн ордог.
Хар тамхийг нэг л сороод үзье би ямар орчих биш гээд хэрэглэж үзнэ. Хүний хүсэл давардаг хойно дахиад л мэдрэхийг хүснэ. Ингэж явсаар нэг мэдэхэд хойноосоо олон муу энерги дагуулсан хар тамхичин болсон байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт манай улсад нэмэгдэж байгаа нь хор уршигийн талаархи мэдээлэл муу байгаатай холбоотой. Үүнийг хэрэглэсэнээр танд сайн зүйл нэг ч нэмэгдэхгүй. Тиймээс эдийн болон биеийн эсийн хохирлоос дор бүрнээ өөрийгөө аварцгаая залуусаа.
Г. Оюунт