Америкийн Мичиган мужийн Флинт хотынхон ирэх арваннэгдүгээр сарын 3-нд хотын даргаа сонгох хариуцлагатай тулна. Тус хотыг ирээдүйд удирдан залах мээрийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад Гигглз хочтой торой багтсан бөгөөд одоогийн байдлаар олны анхаарлыг хамгийн их татаад буй аж. Өмгөөлөгч Майкл Эвинг “Нэр дэвшигчдийн дунд хууль зөрчсөн хоёр хүн байна. Нэг нь хүн амины хэрэгт холбоотой, нөгөөх нь согтуугаар жолоо барьж, шийтгүүлсэн байна.
Флинт хотын оршин суугчид ийм хүмүүсээр удирдуулах хэрэг үү. Харин Гигглз бол ухаантай, эелдэг, ямар ч нүгэлгүй гээд бусад нэр дэвшигчтэй харьцуулах аргагүй цэвэр шударга” гэж өөрийн “сойсон” амьтнаа магтсан аж. Эвингийн нээсэн Гигглзийн зурагтай фасебүүкт 1500 гаруй хүн хандаж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Дашрамд, “General Motors”-ын өлгий хот хэмээн алдаршсан Флинт хот 100.000 оршин суугчтай аж.