НАСА-гийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн файндер төхөөрөмж Балбад болсон газар хөдлөлтийн улмаас барилгын нурангид дарагдсан дөрвөн хүнийг илрүүллээ гэж олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Богино долгионы тусламжтайгаар хөдөлгөөн мэдэрдэг уг төхөөрөмжийг Чаутара тосгоны нэгэн барилгын нурангийн хажууд нэг хоног байрлуулж, танадалт хийхэд хүний зүрхний цохилт мэдэрч, байрлалыг нь тогтоосон юм байна. Файндерыг уг нь 2013 онд бүтээж, гамшгаас аврах байгууллагын сургуулилалтын үед туршиж байжээ. Тэр үед барилгын нуранги дор ес хүртэл метр зайд хүн байгааг илрүүлж чаджээ. Төхөөрөмжийг өнгөрсөн онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байсан ч илүү боловсронгуй болгохоор нэмэлт төсөл хэрэгжүүлснээр ийнхүү өдгөө л “ид шидээ” гаргасан нь энэ аж.