Монгол Улс 2005 оноос эхлэн “Дэлхийн мисс”-т оролцох үндэсний ялагчийг тодруулах болсон. Тэгвэл “Miss World Mongolia-2015” тэмцээний албан ёсны зохион байгуулагч “Asian Future” ХХК нь “Miss World” тэмцээнийг эзэмшигч албан ёсны зохион байгуулагч компанийн хувьд “Мiss World Mongolia-2015” тэмцээний шалгаруулалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс долоодугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болжээ. “Miss World Mongolia-2015” тэмцээн “Miss photo”, “Miss bikini”, “Miss talent”, “Miss sport”, “Miss beauty and purpose” гэсэн таван үндсэн шалгаруулалтаар “Мiss World Mongolia-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчийг тодруулах юм байна.