“Junk food’’ буюу түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэрэг чанар муутай хоол хүнс идсэнээр хэт таргалалт, чихрийн шижин, хорт хавдар болон аутизмаас хамгаалдаг нян устдаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.
Хүний ходоодонд 3500 орчим төрлийн бичил биет байдаг ажээ.
Судлаачдын үзэж буйгаар, эдгээр нянгийн тэнцвэрийг барьдаг эрүүл хүнс хэрэглэхээс илүүтэйгээр боловсруулсан бүтээгдэхүүн голдуу идсэнээр ходоод гэдсэн дэх нянгуудын гуравны нэг гаруй хувь устдаг ажээ.
Лондоны Хааны коллежийн генийн тархалтын профессор Тим Спектор судалгаа явуулснаар үүнийг тогтоосон байна.