Францын харь гариг судлаач нэгэн манай дэлхийн дагуул Саран дээр харь гаригийн олон байгууламж байна гэдгийг нотолсон дүрс бичлэгээ интернетэд оруулан тараажээ. Яг тоог нь тодорхой хэлж мэдэхгүй ч урьдчилсан байдлаар 50 орчим ийм байгууламж байна гэнэ. Үүний өмнө ч Саран дээр ямар нэгэн байгууламжууд байгаа талаар мэдээлэл интернетээр тарж байсан. Зөв гурвалжин хэлбэртэй байгууламж Валентина Терешковагийн болон Ламбертын тогоо орчимд байгаа нь ажиглагджээ.
Бүр XYIII зуунд ч одон орон судлаач Вильям Гершель анх удаа Саран дээр геометрийн хэлбэр дүрс, элдэв шугаман зураасууд байна гэж эрдэмтдийн анхаарлыг хандуулж байсан юм. Өнөө хүртэл Сарны гадаргуу дээр ийм үзэгдлүүд байнга ажиглагдсаар байгаа юм.
HTML-<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/t7zkFdplswc" frameborder="0" allowfullscreen></iframe>