Америкийн Небраскийн иргэн, 22 настай К.Перес бүсгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс хоёр сар гаруйн өмнө шатан дээрээс хальтарч, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Ухаангүй хэвтэх түүнийг хоёр сар орчим зөвхөн аппаратаар л торгоож байгаад гэр бүлийнхнийх нь зөвшөөрлөөр хиймэл амьсгалыг салгасан байна.Тархи нь үхсэн бүсгүй ингэж удаан байлгасны учир нь хэвлий дэх хүүхэд нь амьд байсан гэнэ. Эмч нар хүүг хийсвэр хагалгаагаар аваад, ээжийг нь амар нойрсуулжээ.