Чехэд ийм явдал болж. Ческа-Липа хотын дунд сургуулийн багш бүсгүй садар самуун кинонд зургаа авахуулсныг нь хүүхдүүд интернэтээр олоод үзчихэж. Энэ нь түүний өмнөх амьдралдаа хийсэн алдаа юу гэвэл үгүй аж. Тэрбээр өнгөрсөн намар хичээлийн жил эхэлсний дараа ийм кинонд тоглосон юм байна. Энэ явдлыг мэдсэн эцэг эхчүүд бөөн хэл ам хийж байгаа гэнэ. Багшийг ажлаас нь чөлөөлжээ.