Францын Шарльвиль-Мезьер хотын нэгэн дунд сургуулийн сурагч, 15 настай охин хичээлдээ урт банзалтай ирээд сургуулиас нь хөөгджээ. Багш нар түүнийг исламын шашинтайгаа дэндүү ил тод зарлаж, “танхайрсан” гэж буруутган, ийнхүү шийтгэсэн байна. Тус хотын Боловсролын хэлтсийн дарга П.Дюто “Багш нар нь тэр охиныг хөөгөөгүй. Хувцсаа солиод ир гэсэн шаардлага тавьсан байна. Охины аав сургуулийн захиргаатай уулзаад өөр сургууль руу шилжүүлнэ гэжээ. Тэдний хооронд буруу ойлголт гарсан бололтой” гэжээ.
Сургуулийн дүрэмт хувцсанд ямар нэгэн шашны ухуулга, утга санаа агуулахыг хориглосон хуулийг Франц улс 2004 онд баталсан юм байна.