Үл танигдах нисдэг биет судлаачид Ангараг гаригийн зураг дээрээс хачирхалтай амьтны дүрс илрүүлсэн тухайгаа мэдээлжээ. Эрдэмтдийн зарим нь энэ нь гүрвэлтэй төстэй амьтан гэж байгаа бол нөгөө хэсэг нь бизон, эсвэл зэрлэг гахайтай төстэй хэмээжээ. Тэд эл зургийг НАСА-гийн шинжээчдэд илгээж, судлахыг хүссэн байна. Хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн огторгуйн эрхсийг “танадаж” байдаг уфологичдод НАСА ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа аж.