Нүүр будаг, үс засах хэмээх хэрэглээ урлаг болтол хөгжсөнийг харуулах шоу маргааш “Маркью 27” энтертайнмент клубт болох гэж байна. Бие дээр зураг буюу боди артыг голчлон харуулах шоунд Монголын үсчин, гоо сайханчдын аварга make up artist Л.Цэрэндуламын үзүүлбэрүүдийг толилуулах гэнэ. Шоу нүүр будаг, боди арт, модерн арт, дуу бүжгийн тоглолт гэсэн гурван хэсэгтэй бөгөөд жүжигчин Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, топ модель Х.Бадамгэрэл, мисс Т.Батцэцэг нар загвар өмсөгчөөр оролцож, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа, Улсын филармонийн дуучин Н.Наранбаатар болон утсан хөгжмийн дөрвөл, балетийн жүжигчин Э.Номин-Эрдэнэ, “Компасс” хамтлагийнхан уран бүтээлээ сонирхуулах аж.