130 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан яс Хятадын нутаг дэвсгэрээс олжээ. Сонирхолтой нь 15 см-аас томгүй хэмжээтэй үлэг гүрвэлийг судлах явцдаа бүх бие нь өд сөдөөр хучигдсан байсныг тогтоогоод байгаа юм. Эрдэмтдийн үзэж буйгаар урьд өмнө олдож байгаагүй шинэ зүйлийн үлэг гүрвэл нь шувууны элэнц өвөг аж.
Арчеонитура миманае хэмээн нэрийдээд буй үлэг гүрвэлийн чулуужсан ясыг одоогоор шавар, элснээс нь бүрэн салгаж дуусаагүй байгаа ч хумстай далавчаа ашиглан муухан нисдэг байсан хэмээн эрдэмтэд баталжээ. Судалгааний багийн ахлагч Хятадын шинжлэх ухааны академийн эрдэмтэн Мин Ван “The Scientist” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ “Шувууны хамгийн эртний өвөг болох өдтэй үлэг гүрвэлийн гадаад төрх байдал нь хараа булаам сайхан байсан” хэмээн онцолжээ.