Америкийн “Kold TV” сувгийн сэтгүүлч М.Херман өөр муж руу нүүх болсон учраас ажлаас гарах шаардлага гарчээ. Тэрбээр хамт олныхоо сэтгэлийг гонсойлгохгүйн тулд ажлаас халагдах өргөдлөө бялуун дээр бичээд, дайлсан гэнэ. Өргөдлийг ийм өвөрмөц аргаар бичсэн анхны тохиолдол энэ биш аж. 2013 онд Британийн гаалийн ажилтан К.Холмс хамт олноосоо салж явахдаа ийм аргаар өргөдөл өгч байжээ.