"Интерном" дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг гаргажээ.
Тус жагсаалтыг Э.Фроммын “Хайрлах урлаг” ном тэргүүллээ. Тус номд хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, 40-өөд орны хэлээр уншигчдын хүртээл болж байжээ. Харин жагсаалтын хоёрдугаарт Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" роман оржээ.
Ингээд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.
1. Хайрлах урлаг /Э.Фромм/
2. Очир эрхшээгч /Б.Батрэгзэдмаа/
3. Нойрсож буй гүнж
4. Өөдөө тэмүүл /Ш.Сандберг/
5. 1Q84, III (1Q84) /М.Харүки/
6. Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь /С.Хироши/
7. Судасны чимээ /Г.Аюурзана/
8. Би өөрөө , №173: 2-3 нас, 4-6 нас (Би өөрөө)
9. Шилийн Богд /Г.Мэнд-Ооёо/
10. Сорхугтани /Б.Сарантуяа/