Азийн гоо сайхны экспо болон OMC нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсон стилист Л.Цэрэндулам энэ сарын 27–нд “Marquee 27” клубт “Mongolian art show 2015”-ыг зохион байгуулахаар болжээ. Монголын урлагийн залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэндулам нь эх орныхоо нэрийг олон улсад таниулж яваа цөөн make up артист, стилистийн нэг юм.