Өөрийн нүүдлээ шалгахын тулд ариун цэврийн өрөөнд ухаалаг гар утас ашигласан нь илчлэгдсэн шатрын их мастерыг олон улсын тэмцээнээс хөөжээ.
Өөрийн нүүдлээ шалгахын тулд ариун цэврийн өрөөнд ухаалаг гар утас ашигласан нь илчлэгдсэн шатрын их мастерыг олон улсын тэмцээнээс хөөжээ.
Хэрвээ гомдол мэдүүлэгч заргаа авбал их мастер Гайоз Нигалидзегийн тэмцээнд оролцох эрхийг гурван жилээр хасч магадгүй.
Гүржийн үндэсний аварга тэрбээр Дубайн нээлттэй тэмцээний зургаа дахь өрөгт Арменийн шатарчин Тигран Петросиантай тоглож байжээ.
Өрсөлдөгч нь байнга ариун цэврийн өрөө орж байгааг Петросиан ажиглан холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн байна.
Нигалидзег ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа албаны хүмүүс шалгаж үзсэн аж. Ингээд тус өрөөний ариун цэврийн цаасан доороос ухаалаг гар утас олж илрүүлсэн байна.
“Үүнийг өөрийнхөө утас биш гэж Нигалидзе үгүйсгэн. Гэхдээ энэ гар утсаар түүний “Фэйсбүүк” хаяг руу орсон байсан. Мөн энэ утсан дээр өөрийнх нь нүүдлийг харуулсан шатрын програм байсан” гэж уг тэмцээнийг зохион байгуулагч Яхя Мохамед “ВВС” телевизэд Дубайгаас мэдэгджээ.