Залуу хүн цуврал лекцийн зочин ийнхүү ярилаа. Тэрээр энэ үгийг байнга сэтгэлдээ тээж явдаг гэнэ.
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй залуу хүн цуврал лекц амжилттай үргэлжилж байна.
Тус лекц нь залуусын мэдлэгийг тэлэх үүднээс улс төр, бизнес, нийгэм, урлаг соёлын амжилттай яваа залуусыг урьж оролцуулдгаараа онцлогтой. Mongolnews.mn сайт залуу хүн лекцийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ хаврын ес дэхь зочноор Менежер карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа оролцлоо. Тэрээр залуустай “Хүн та өөрөө баялаг” сэдвээр нээлттэй ярилцсан юм.
Тэрээр бага залуудаа залуусыг хөгжүүлэх ямар нэгэн зүйл хийхийг хүсчээ.Тиймээс өөрийн институтээ байгуулсан түүхтэй. Тэрбээр институтээ 10 жилийн өмнө байгуулж байсан юм. Энэ хугацаанд нийт 4000 менежерийг бэлтгэсэн байна.
Хүүхэд байхдаа аавдаа төрсөн өдрөөрөө 600 төгрөгний бөгж авахыг захиж байсан ч аав нь түүнд Дейл Карнеги-ийн “Амжилтын нууц” номыг өгснөөр өөрийгөө олсон гэдэг. Түүнээс хойш номонд дурлах болж, өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өдийг хүртэл хичээнгүйлэн ажиллаж байгаа хөдөлмөрч бүсгүй.
Түүний хүсэл нь ажилтай, орлоготой Монгол залуучуудыг бэлтгэх бөгөөд энэ удаагийн лекцээр хүмүүстэй хэрхэн зөв харилцах харилцааны хэлбэрүүдийг санал болголоо.
Тэрбээр “Амьдрал тэр чигтээ харилцаа бөгөөд хамгийн сайн харилцагч үргэлж асуулт тавьдаг” хэмээв.
Мөн харилцаа бол таны тусгал юм. Та ямар байна харилцагч чинь тийм л байхыг онцоллоо.
“Сургуулиа төгсөөд амьдралд хөл тавих үед залууст ажилд орохоос эхлүүлээд олон бэрхшээл тулгардаг. Ажилд орсон үедээ хийсэн ажлаа тайлагнаад илтгэл тавьж чадахгүй, өөрийн бүтээсэн зүйлээ хүнд илэрхийлж чадахгүй бол хэцүү” хэмээгээд залууст өөрийн түүхээ хуваалцсан юм.
Хүн аливаа газар дасан зохицож чадахгүй бол далайн эргээс шидэгдэх хог шиг ор ганцаар үлдэнэ. Тиймээс залуусыг манлайлалд суралцах хэрэгтэйг зөвлөөд сэтгэл зүйтэй холбоотой таван төрлийн парадигм танилцуулав Хүний харилцаа дараах таван шинжийн хүрээнд явагддаг байна.
- Хожил/хожил
- Хож/хожигд
- Хожигд/хож
- Хожигд/хожигд
- Хож...
“Хүмүүс ихэвчлэн “хож/ хожигд” гэсэн зарчмаар харилцаанд орох нь элбэг байдаг. Энэ нь би болж байвал чиний яах хамаагүй гэсэн ойлголт. Харин хүн “хожил/ хожил” гэсэн зарчмыг баримтлан харилцвал тэр төгс харилцаа болдог” хэмээв.
Та өөрийгөө хойш тавьж, хэн нэгэнд хожлыг өгч байсан уу. Иймд үргэлж харилцагчаа хүндэтгэж байх хэрэгтэйг тэрээр онцоллоо. Хүн өөрөө л хожихыг урьтал болговол өөрийн дайсныг бэлтгэдэг байна. Түүнчлэн хүмүүс найман зүйл дээр төвлөрдөг болохыг хэллээ. Тухайлбал ажил, найз, хобби, гэр бүл, мөнгө, эд хөрөнгө, дайсан, хань гэсэн зүйлс дээр хүн илүү төвлөрдөг болох нь судалгаагаар нотлогджээ. Ийнхүү Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа нийгэмд хөл тавих гэж буй оюутан залууст хэнтэй хэрхэн яаж харицаж байх тухай зөвлөсөн юм.
М.Болор
HTML-