Олон улсын судалгааны баг Хятадын нутгаас шинэ зүйлийн шувуу олжээ. Өнөө хэр олдолгүй “нуугдсан” шинэ зүйлийн шувуу бут сөөг ихтэй Сичуан мужид нутагладаг тул өмнө нь эрдэмтэд нээж судалж чадаагүй хэмээн эрдэмтэд дүгнэж буй аж. Шинэ зүйлийн шувууны талаар судалгааны багийн ахлагч Мичиганы их сургуулийн профессор Памела Расмусен “ДНХ-г нь судлахад дууч шувууны 850 000 жилийн өмнө амьдарч байсан зүйлтэй ижил болохыг тогтоосон. Тэгэхээр цайны тариалан болон нутгийн бут сөөгнүүд Сичуаны дууч шувууд энэ олон жил нуугдах боломж олгодог байжээ” гэжээ. Шинэ зүйлийн шувуунд локустелла ченги хэмээх латин нэр өгсөн бол Хятадын шувуу судлаачид Чен Цо шин хэмээн нэрийджээ.