Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах “Сарны цом-2015” тэмцээн өнгөрөгч баасан гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болж, аваргуудаа тодрууллаа.
Энэхүү тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбоо /МБСХ/, бүжгийн спортын “Мүүн” клубээс зургаа дахь жилдээ зохион байгуулав. Тус тэмцээнд хүүхэд, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага, соло охид гэсэн төрлөөр улсын шилдэг хамтлагууд өрсөлдсөн юм. Стандарт бүжгийн төрөлд “Хатантуул”, “Улаансарнай” хамтлаг, латин бүжгийн төрөлд “Стар”, “Мүүн” хамтлаг тус тус шалгарч энэ оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Мөн “Мүүн” клубын хүүхэд насны "Хос шигтгээ" хамтлаг латины аварга, стандартын дэд аварга,
соло охид төрөлд "Moon Girls" хамтлаг аварга, насанд хүрэгчдийн ангилалд "Мoon dance" хамтлаг латины дэд аварга, стандартын гуравдугаар байранд тус тус шалгарав.