Айл гэрийн хамгийн гоё тавилга бол ном, тасалгааны цэцэг гэлцдэг. МУИС-ийн Экологийн боловсролын төвийн Амьтны музейг өнгөрсөн баасан гаригт “амьд” тавилгаар гоёсон байв. Тэрхүү тавилгыг “Увдист цэцэгсийн ертөнц” ТББ олонд дэлгэж, цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Цэцэг сонирхогчдыг холбож, тарьсан цэцгийг нь зарж борлуулах зорилгоор уг үзэсгэлэнг жил бүр зохиодог бөгөөд энэ удаа 60 гаруй цэцэг сонирхогч оролцсон нь, хамрах хүрээг нь өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлжээ. Мөн үзэсгэлэнгийн зочдын нас залуужиж, эрчүүд цэцэг сонирхох нь ихэссэн талаар зохион байгуулагчид ярьж байлаа. Үзэсгэлэнд оролцогчид зөвхөн цэцгээ борлуулах бус худалдан авагчдад хэрхэн ургуулах, арчлах талаар зөвлөгөө өгсөн юм.
Т.ДЭН