Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд олон ажил хийгдсэний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Nice bike” клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээгээд хоёр жилийнхээ нүүрийг үзэж байна.
Тэгвэл уг төв нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Энд төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой юм. Түрээслэсэн дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгож байгаа юм.
Унадаг дугуй түрээслэхдээ цахим үнэмлэхээ авчрах ба нэг дугуй нь цагийн 3000- 3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа бөгөөд түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна..