СУИС-ийн Дүрслэх, Дизайн урлагийн сургуулийн энэ жилийн төгсөгчдийн үзэсгэлэн өнөөдөр 17 цагт урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. 55 дахь удаагийн төгсөлтөө хийж байгаа тус сургуулийн 12 мэргэжлийн 108 оюутны бүтээл “Төгсөлт 2015” үзэсгэлэнд дэлгэгдэх аж. Зураасан зураг, хувцас дизайн, арьсан урлаг, уран дархан зэрэг төрөл бүрийн бүтээлтэй үзэсглэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.